БНАСАУ дахь 12 улс орны дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа зогсоож, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын бүх гадаад ажилтан тус улсаас явсан болохыг Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Тус улсад бараа бүтээгдэхүүн, эм тарианы дутагдлын улмаас хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Оросын Элчин сайдын яамнаас "Умард Солонгосын нийслэлийг орхиж яваа хүмүүсийг ойлгож болно. Урьд өмнө хэзээ ч тогтоож байгаагүй чанга хатуу хязгаарлалтын улмаас нэн шаардлагатай бараа, эм тариа хомс болж, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх боломжгүй болсныг хүн бүхэн тэвчиж чадахгүй" хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгос дахь Их Британи, Бразил, Герман, Итали, Нигери, Пакистан, Польш, Чех, Швед, Швейцар, Франц улсуудын Элчин сайдын яамнууд хаагдсан байна. Одоо тус улсад ердөө есөн Элчин сайд болон дөрвөн итгэмжлэгдсэн төлөөлөгч улс орноо төлөөлж байгаа бөгөөд ихэнх Элчин сайдын яамны боловсон хүчнийг хамгийн доод хэмжээ хүртэл цөөлжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.