СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пфайзер/БиоНТекийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл хүсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Пфайзер болон ХБНГУ-ын БиоНТек фирмүүдийн хамтран гаргасан коронавирусийн эсрэг вакциныг сургуулийн насны хүүхдүүдэд туршсан байна. Т.

Пфайзер/БиоНТек фирмүүд 12-15 насны 2,260 хүүхдийг туршилтад хамруулжээ. Туршилтын үр дүнд тус вакцин энэ насны хүүхдүүдэд тэсвэртэй, халдвараас хамгаалах хувь өндөр, үр дүн сайтай байгааг харуулжээ. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахад яаралтай зөвшөөрөл олгох хүсэлт тавьсан байна. Өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулснаар ирэх хичээлийн шинэ жилд хүүхдүүд танхимаар хичээллэх боломжтой болно гэжээ. Одоогоор АНУ-д 16 болон түүнээс дээш насныхан вакцинд хамрагдахыг зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.