СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д зэвсэгтэй этгээд дөрвөн хүнийг буудаж хороожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Калифорни мужийн Орэнж хотын оффисын барилгад ширүүн буудалцаан болж дөрвөн хүн амь насаа алдлаа. Амь насаа алдсан хохирогчдын дунд нэг хүүхэд байгаа бөгөөд гэмтэж бэртсэн тав дахь хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Гэмт этгээд цагдаа нартай буудалцах үеэрээ шархдан, биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгджээ. . Сэжигтэн болон хохирогчдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй.

1997 оноос хойш Орэнж хотод ийм төрлийн зэвсэгт халдлага гараагүй гэж мэдээлэв. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом халдлагын хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.