УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлж байна
Тэрбээр:
Засгийн газар чадамжгүй байна. Хэрэв маргааш Засгийн газрыг огцруулж чадахгүй бол УИХ өөрөө хариуцлага хүлээе. Засгийн газар бол ард түмнээс томилогдоогүй. УИХ томилдог. Хэрэв томилдог УИХ өөрөө хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө чадамжгүй болжээ гэж үзэж байна. Иймээс ард түмнээс сонгогдсон субьект учраас тарж ард түмэн дээрээ очиж дүнгээ тавиулья гэлээ