СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-01

LIVE: С.Амарсайхан: Эхнэр маань халдвар авсан аав, ээжийгээ эмнэлэгт хүргэж өгөөд, одоо ч гэрт нь тусгаарлагдаж байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы гэргий гамшгийн үеийн дэглэм зөрчсөн гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар тэрбээр албан ёсоор тайлбар өглөө.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: 

-. Биеийн байдал хүндэрсэн тул ХӨСҮТ руу хүргэж өгсөн.  Энэ хүмүүстэй ойрын хавьтал болсон. Хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ороод хоёр цагийн дараа гарсан. 

Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ бариад ганцаараа тэнд тусгаарлагдаж байгааг хариуцлагатайгаар хэлье.

. Мэдээж охин нь болохоор аав, ээжийнхээ ойрын хавьтал болсон тул хэвтэж байгаа эмнэлгийн тасагт оруулж өгсөн. Тэгээд өөрөө 14 хоног тусгаарлагдаж байгаа. . Манай хадам, ээж тустай амьдардаг тул миний бие уулзаагүй. Гэхдээ 2-3 хоног тутамд шинжилгээ өгч байгаа. Хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Иймээс эхнэр маань дүрэм журмын дагуу тусгаарлагдаж байгаа. Тэрнээс бол эмнэлгээс гараад гэр рүүгээ явсан зүйл байхгүй.

Манай эхнэрийн хувьд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг тул эхний тун вакциндаа хамрагдсан. Зарим нэг хүмүүс улс төржин, албан тушаалаа өг гэж байна. Настай хоёр хөгшнөөр улс төрчиж байгааг тэвчихгүй гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.