АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг өнгөрсөн нэгдүгээр сард болсон Капитол Хиллийн жагсаалд дэмжигчдээ өдөөн хатгасан хэмээн буруутгаж олон нийтийн цахим сүлжээнүүд албан ёсны хаягийг нь хаагаад байгаа юм.
Тэгвэл дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй Facebook цахим сүлжээ Дональд Трампын дуу хоолойг хязгаарлаж, хориг тавьсан болохоо мэдэгджээ.
Трампын хүү Эрикийн эхнэр Лара Трамп Fox News сувгийн шинэ хувь нийлүүлэгч болсон бөгөөд Ерөнхийлөгч асан буюу хадам аавтайгаа хийсэн ярилцлагаа Facebook-т байршуулсан байна. Гэвч удалгүй Facebook-ээс уг бичлэгийг нь хязгаарлаж байгааг анхааруулан цахим шуудан илгээжээ.
Үүнд “Дональд Трампын Facebook, Instagram хаягуудыг блоклосон ба цаашлаад дуу хоолой нь бичигдсэн контентуудыг устгаж, устгаагүй тохиолдолд бичлэг байршуулсан хаягийг хязгаарлана” гэжээ.
Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг “Ерөнхийлөгч асан бидний үйлчилгээ, платформыг ашиглан эрсдэл үүсгэж байна” гэж мэдэгджээ. Facebook-ээс гадна Twitter, YouTube сүлжээнд Трампын хаягийг хаасан хэвээр байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.