ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ИК-2 хорих газарт хоригдож байгаа бөгөөд тэрээр хорих газрын нөхцөл байдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. Хорих газарт бие нь хүндээр өвдсөн тухай өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан юм.
Навальныйгийн нуруу, баруун хөл нь өвдөж, нойргүйтсэн боловч түүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа тул өлсөлөн зарлаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Гэвч Москвагаас 100 км-т байрладаг хорих газрын зүгээс түүнд шаардлагатай бүх эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа хэмээн байр сууриа хамгаалсан байна.
Навальный нь өнгөрсөн жил хордож ХБНГУ-д эмчлүүлээд, нэгдүгээр сард эргэж ирсэн боловч түүнийг нисэх буудлаас баривчлан хоёр жил найман сарын ял оноогоод байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.