СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг БСШУС-ын байнгын хороон даргаар томиллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд: 

-Байнгын хорооны даргыг сонгох тухай

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;

-

-Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад;

-Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар”.

Сурталчилгаа
  • 2021-04-01 11:00

    Г.Дамдиннямыг байнгын хороон даргаар томиллоо

    Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүнийг сонгохоор санал хурааж, 85.2 хувийн саналаар дэмжигдлээ. Үүний дараа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хүний эрхийг хамгаалагчийн хууль оруулж ирлээ гээд эрхийг нь хаах гэсэн байдлаар уншигдаж, тайлбарлах вий. Хуулийн хэрэгжилтийн үед үүнийг бас анхаарах хэрэгтэй байна" гэлээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ хууль хүн болгоныг хүний эрхийн хамгаалагч болгож байгаа чухал хууль. Өчигдөр Засгийн газраас С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцын зэрэглэлээс гаргана гэж хэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ манлайлал үзүүлмээр байна. Өөрөөр хэлбэл С.Зориг агсны амиа алдсан хэргийн үйл явцыг хэвлэл мэдээллээр нээлттэй танилцуулах асуудлыг шийдмээр байна. Хүний эрхийг хамгаалах асуудлаар УИХ хууль баталж шийдэж байгаатай адил энэ асуудал дээр шуурхай, санаачлагатай ажилламаар байна" гэлээ. Тус хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.