Шинэ чулуун зэвсгийн үед давсны үйлдвэрлэл байсныг гэрчлэх ул мөрийн Британийн судлаачид олжээ. Стөүнхэнж баригдахаас ч өмнө буюу 6,000 жилийн өмнөх үед хамаарах археологийн ховор олдворыг Норт Йоркширын Стрийт Хаус фермийн нутаг дэвсгэрт малтлага хийх үеэр археологичид олсон байна. Энэ нь Их Британийн нутаг дэвсгэрт олдсон хамгийн эртний давсны үйлдвэрлэл явуулж байсан газар ажээ.
Ховор олдворуудын дунд гурван ширхэг зуух бүхий жалга, шинэ чулуун зэвсгийн үеийн хагарсан шавар ваарны хэлтэрхий, заримд нь давс үлдсэн байсан ба хэлбэрт оруулсан чулуун эдлэл, агуулах хонхорхой гээд давс үйлдвэрлэж байсныг гэрчлэх ул мөр багтжээ.
Британийн нутаг дэвсгэрт хүрэл зэвсгийн үеийн давс үйлдвэрлэж байсан МЭӨ 1400 оны үед хамаарагдах газрууд олон байдаг ч МЭӨ 3800-аад оны үед хамаарагдах давсны үйлдвэрлэлийн талбай анх удаа олдож байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.