СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-31

Засгийн газар: Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үсчин, гоо сайхны газрууд, зарим захуудыг амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх шийдвэр гаргалаа. Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байхаар болсон.

Гэхдээ зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.

Дээрх хугацаанд:

  •  Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах   
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
  • /
  • Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 жилийн өмнө
202.131.230.174

Novshnuudaa hol horoigoo tavaichee humuus chin haldvar avaad duuslaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.