Улаанбаатар хотоос өдөр бүр 3500-3700 орчим тонн хог хаягдал гардгийн 1700 тонн орчмыг Нарангийн энгэрийн хогийн цэг дээр хаяж, булдаг байна. Гэвч Нарангийн энгэрийн 32 га газар дүүрч, шинээр хог хаях газар судлах шаардлагатай тулгарсан байна. Гэхдээ судалгаа хийсний үндсэн дээр ойрын хоёр жилдээ Нарангийн энгэрийн цэгийг 2023 оныг хүртэл дахин ашиглах боломжтой болжээ. Гэвч цаашид хогоо булшлах бус, харин дахин боловсруулдаг болох асуудал хурцаар тавигдаж байна. Энэ талаар Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа.
-Манай улс нийт хог хаягдлынхаа хэдэн хувийг дахин боловсруулж байна вэ?
-БНХАУ-ын Засгийн газар 32 төрлийн хатуу хог хаягдал авахаа зогсоосон. Үнээс үүдэн манай улсад хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр ахиц гарсан. Нийт дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж байна. Эх үүсвэр дээр нь хогийг боловсруулах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна.
-Манай улс жилд 320 сая тонн хуванцар хог хаягдал хаягддаг гэж би сонссон. Үүний хэдэн хувийг дахин боловсруулж байна?
-320 сая тонн гэж худал тоо. Жилд манай улсаас 40-өөс хэтрэхгүй мянган тонн хуванцар хаягдал гардаг. Манай улс жил бүр 350-400 сая ширхэг хуванцар хаягдал импортоор авдаг. Нэг сав 25 грамм 40 ширхэг нь нэг кг болдог. Хуванцарын цэгүүд одоо 100-150 төгрөгөөр авч байгаа бол намар 450-500 төгрөөг авдаг. Одоогоор нийт хуванцар хаягдлын 50 хувийг дахин боловсруулж байна. Улаанбаатараас гарч байгаа хуванцар хаягдлын 24-25 хувийг боловсруулж байна. Харамсалтай нь одоо хөл хорионы улмаас үйлдвэрүүд ажиллаж чадахгүй байна.
-Манай улс шилний хог хаягдлын асуудлаа яаж зохицуулж байна?
-1989 онд гадны улс орнуудын санхүүжилтээр Налайх дүүрэгт шил шилэн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр байгуулсан. Харамсалтай нь хаагдсан. Гэтэл жил бүр манай улс 25-35 сая ширхэг шил, шилэн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг.
Уг нь шилийг дахин ашиглах боломжтой. Гэтэл шил, шилэн бүтээгдэхүүн оруулж ирдэг үйлдвэр, ААН-үүд нэг удаагийн сав шиг л хаяж байна. Тэгсэн атал хаясан шилийг нь угаагаад ашигласан хүмүүсийг оюуны өмчийн гэрчилгээгээтэй гээд ашиглуулдаггүй.
Уг нь Орчны бохирдлын үндэсний хороон дээр шил боловсруулах 500 сая төгрөгийн төсөл хэрэгжих гэж байсан ч харамсалтай нь зогсоосон байна лээ. Уг нь бол хийж эхлэх л ёстой.
Хамгийн гол нь шилийг ашигладаг үйлдвэр, ААН-үүд эргээд хариуцлага хүлээх ёстой.
Жишээ нь, "Боргио "гээд шар айрагны шил 200 төгрөгөөр орж ирдэг. Тэгсэн атал буцааж авахдаа 40-50 төгрөгөөр авдаг. Шилийг нь цуглуулаад аваачаад өгөх гэхээр энэ шилийг авахаа больсон, өөр хэлбэртэйг авдаг болсон гэээд устгахаас өөр аргагүй нөхцөлд хүргэдэг байх жишээтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэмжиж байна.маш их шилийг хаяж байна.Дотооды үйлдвэрүүд вч ашилаж баымаар юмаа.Идсан жимс салатныаа шилийг цуглуулж тушааж байвал дахин ашиглаад баймаар юм.Зах зээл гэчээд тун муу бдлоготой юм