Сонгинохайрхан дүүргийн 22, 34-р хорооны хилийн зааг дээр Баянбулаг гол урсдаг. Уг голд жил болгон шар усны үер болдогч өнөөдрийг хүртэл холбогдох газрууд далан байгуулах болон иргэд зорчих гүүрэн байгууламжийг барьж байгуулж өгөөгүй байна.
Өвөл хуримтлагдсан цас, мөс хайлснаар хөрсөө эвдэж, голын усны түвшин нэмэгдэж, шар ус үерлэдэг ажээ.
СХД-ийн 22, 34-р хорооны иргэдийн хувьд шар усны үерийн улмаас ундны усаа авч чадахгүй, хүндхэн байдалд оржээ. Шар ус үерлэдэг тус газарт далан барина гэж таван жил, гүүр барина гэж хоёр жил ярьсан ч өнөөдрийг хүртэл хийсэн зүйл байхгүй иргэд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй байсаар байна.
ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан: Сүүлийн үед хүний үйл ажиллагаатай холбоотойгоор шар усны үер гарах болсон. Өнөөдрийн байдлаар 1279 өрх, 320 аж ахуйн нэгж шар усны үерт автах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хогоо ачуулмаар байна