Netflix-ийн реалити шоуны од, Японы мэргэжлийн бөх Хана Кимура 22 настайдаа амиа егүүтгэсэн явдал өнгөрсөн жилийн тавдугаар сард гарсан. Тэрээр өөрийн цахим хуудсандаа удаа дараа олон нийтийн сүлжээнд халдлагад өртсөн тухайгаа нийтэлсэн байсан юм.
Тэгвэл Хана Кимураг цахим сүлжээнд “үнэхээр аймшигтай хүн, хэзээ үхэх юм бэ” гэж бичсэн эрэгтэйд 9,000 иен буюу 80 ам.долларын торгууль оноожээ. Кимураг амиа егүүтгэснээс хойш Netflix-ийн Terrace House реалити шоу зогссон. Японы FujiTV-ийн хамтран бүтээлцсэн уг шоу зогсохоосоо өмнө үзэгчдийн дунд эрэлт ихтэй байжээ.
Кимура тус шоуны 2019-2020 оны сүүлчийн улиралд оролцсон зургаан оролцогчийн нэг байсан юм. Гэвч түүнийг өрөөнийхөө хамтрагчтай маргалдсанаас хойш зүхэж доромжилсон олон зуун пост, сэтгэгдэл, жиргээ шүтэн бишрэгчдээс нь ирэх болсон байна.
Амиа егүүтгэхээсээ өмнө реалити шоуны од өөрийгөө гэмтээсэн зургуудаа Твиттерт нийтэлж, “би дахин хүн байхыг хүсэхгүй байна. Би бусдаар хайрлуулж амьдралыг хүсч байсан. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү. Баяртай” гэсэн байжээ.
80 ам.долларын торгууль оноосон эрэгтэй Кимурагийн хаяг руу зүхэж, доромжилсон үгсийг илгээн, үхэлд хүрэхэд нь нөлөөлсөн байж болох ч Японы хуулиар бусдыг цахим орчинд гутаан доромжилсон үйлдэл гэж үзэн дээд тал нь 9,999 иений торгууль оноодог ажээ. Хэрэв гүтгэлэг гэж үзэн ялыг хүндрүүлвэл хувь хүнийг 500,000 хүртэл иенээр торгодог байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.