ОХУ-ын "Шереметьево" олон улсын нисэх онгоцны буудлаас "Москва-Томск" чиглэлд хөөрсөн нисэх онгоцны үйлчлэгч нар нэгэн зорчигчийг амны хаалтаа зүүхийг шаардахад тэрээр тус онгоцыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. Одоо уг эрэгтэйг саатуулаад байгаа юм.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалж "Гуравдугаар сарын 31-ний шөнийн нислэгийн онгоцонд нэгэн зорчигч амны хаалт зүүхээс татгалзан, онгоцыг дэлбэлнэ гэж сүрдүүлж эхэлсэн" хэмээн ярьжээ. Энэ үеэр албаныхан яаралтай аргаа хэмжээ авч, ослын буулт хийн, бүх зорчигчдыг өөр онгоцонд шилжүүлэн суулгасан гэнэ. Мөн тэдний ачаа тээшийг нэмэлт шалгалтад оруулсан бөгөөд үүний дараа Томск руу дахин хөөрсөн байна.
Эрх баригчдын мэдээлснээр саатуулагдсан иргэн онгоц дэлбэлнэ гэж сүрдүүлэх үеэрээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Эх сурвалж: НТВ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.