СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-31

LIVE: С.Дашзэвэг: Талийгаач цэргийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан, цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

ЗХЖШ-аас тухайн өдөр нь гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчид яаралтай тусламж үзүүлсэн боловч байлдагч "Б" нь гуравдугаар сарын 30-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амь насаа алдсан талаар мэдээлж, талийгаачийн аав, ээж, ах дүү төрөл төрөгсдөд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Гарсан хэрэг зөрчилтэй холбогдуулан БХЯ, ЗХЖШ-аас албаны хяналт шалгалт явуулж, болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаагаа хэллээ.

Мөн, үүссэн хэрэг, нөхцөл байдалтай холбогдуулан БХЯ, ЗХЖШ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж холбогдох шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал, 
-Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
-Хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан алба хаагчдад шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Одоогоор тус хэрэгт холбогдолтой салааны захирагч дэслэгч Г-г Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа гэлээ.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг:

-Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна. Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө.

Хуурай замын цэрэг нь ганцхан намрын цэрэг татлагатай. Саяны асуудал офицер цэрэгтэй харьцсан үйлдэл. Зүй бус харьцаа гардаггүй ангиуд бий. Харин зүй бус үйлдэл гараад байгаа ангиудыг таслан зогсооно. Цэргийн ангид архидалт байх ёсгүй. Талийгаачийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлэг олгоно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.14

Ter salaan dargiig buudjij

Зочин
4 жилийн өмнө
64.119.27.227

Багаар бодоход 20 жил ажиллах бсан байлгүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.