СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-31

Дэлхийн 133 улсад ямар нэгэн байдлаар хөл хорио тогтоожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 133 улс орон олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд хязгаарлалт, хөл хорио тогтоожээ.

Харин манай улс дахин хөл хорио тогтоох эсэхээ шийдээгүй байна. ЭМЯ-аас гаргасан судалгаагаар хөл хорио тогтоохгүй бол ирэх 6-р сард халдвар 10 дахин нэмэгдэх ажээ. Энэ судалгаанаас үзвэл хөл хорио тогтоох нь зүйтэй асуудал болж байна. Чухам хэрхэх талаар тун удахгүй УОК, Засгийн газраас шийдвэр танилцуулна. 

Өнөөдрийн байдлаар хөл хорио тогтоосон улсуудын талаарх мэдээллийг хүргэе:

Дэлхий дахинд коронавирусын халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Үүнтэй холбоотойгоор 133 улс олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд  хязгаарлалт, хөл хорио тогтоогоод байна. Үүнд, Япон, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг Азийн 25 улс, Швейцарь, Итали, ХБНГУ, ОХУ, Дани, Их Британи зэрэг Европын 41 улс багтаж байна.

Үүнээс гадна дэлхийн 80 улс дотоодын хөдөлгөөнөө манай улсын нэгэн адил хязгаарлажээ.

Нийтдээ 116 улс энэ арга хэмжээг авчээ. Үүнд, Ази Номхон далайн 30 улс, Европын 37 улс, Америк тивийн 20, Ойрхи Дорнодын 7, Африкийн 22 улс багтаж байна. Дэлхий даяар коронавирусын вакцин гарсан ч энэ мэтээр улс орнуудад халдварын тархалт өндөр хэвээр байгаа учир үүнээс сэргийлсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байна.

Харин дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусын өвчлөл гараагүй БНАСАУ, Туркменистан, Кирибати, Тонга, Палау, Тувалу, Науру зэрэг 7 улс л байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.