СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-31

LIVE: С.Баярмагнай: Одоо яаж "цэргийн алба сайхан, чи яваадах" гэж хэлэх юм бэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай Зэвсэгт хүчний ангид амиа алдсан байлдагчтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдад шаардлага өгч байгаа талаараа мэдээлэл өглөө. 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан байлдагч Г нь Чингэлтэй дүүргийн иргэн тул тэрээр тус дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувиар иргэнийхээ амь насыг нэхэж байгаа аж.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай:

-2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 байлдагч амиа алдсан байдаг юм байна. Энэ бол мэдэгдэж байгаа л тоо шүү дээ. Бид хайртай хүү, ах, дүүгээ цэрэгт явж, эр хүн болоод ир гэдэг болохоос зодуулж, яргалуулаад үхээдэх гэж явуулдаггүй. Дүүргийн иргэдээ цэрэгт явуулах талаар дүүргийн ИТХ-аас сурталчилгаа хийдэг. Одоо яаж цэргийн алба сайхан, чи яваадах гэж хэлэх юм бэ. Энэ шаардлагад хариу өгөхгүй бол Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардаж байна гэв.

Харин иргэдийн хувьд "Би ээж хүний хувьд хүүгээ албанд явуулахаас айж байна", "Саяны амиа алдсан байлдагчийг хууч өвчтэй гэсэн байсан. Анхнаасаа хууч өвчтэй хүн цэрэгт авч, зодож алчихаад, өвчнөөр үхчихлээ гэж болохгүй. Би өөрөө унадаг татдаг учраас айж байна. Намайг цэрэгт татаад зодож алчихаад өвчтэй байсан гэж магадгүй шүү дээ" гэцгээж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.107

Hend itgej hvvhedee tseregt ywuulh wdee bil law ywuulahgvi

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.14

Said ni ogtsor

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

ёстой үнэн

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.43

Харин тиймээ би ч гэсэн айж байна 10иад жил хүлээж байж үр хүүхэдтэй болсон уг нь тэгээд эр хүний хийх ёстой үзэх бүгдийг үзүүлж цэргийн албыг нь ч хаалгая гэж боддог байсан одоо бол ёстой үгүй за

Эр хүн хэлсэндээ...
3 жилийн өмнө
103.206.195.202

Эр хүн хэлсэндээ гэдэг. Өмнөх Ерөнхий сайдын эхлүүлсэн ажил, зөв зүйтэй жишгийн залгамж халаа болж ажиллана гэж нэгэнтээ амалсан. Өмнөх Ерөнхий сайдаас тогтоосон хийгээд олны талархлыг хүлээсэн нэг зүйл нь дөнгөж няраалсан эхийг нялх хүүхэдтэй нь хамт хүйтэнд нүүлгэн шилжүүлсэнд хариуцлагаа хүлээсэн. Харин энд бол хүний амь нас яригдаж байна. Хүн амиа алдсан байгаа нөхцөлд огцрох нь зүйн хэрэг шиг санах...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.