СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-31

LIVE: Дахин төлөвлөлт нэрийн дор 85 өрхийн 600 иргэн 8 жилийн хугацаанд орох оронгүй хүнд байдалд байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах Сансар хотхоны 85 өрхийн 600 иргэн 2014 онд дахин төлөвлөлт хамрагдахаар нийслэл болон “Их Өргөө” ХХК гурвалсан гэрээ хийжээ. Уг гэрээнд тус хотхоны газар дээр нь 18 давхар байр барьж, оршин суугчдад орон сууц өгөхөөр тохиролцсон байна.

. Ингээд 85 өрхийн 600 иргэний төлөөлөл өнөөдөр төрийн гурван өндөрлөг, нийслэлийн Засаг дарга, тус дүүргээс сонгогдсон гишүүдэд шаардлага хүргүүлж, ордны өмнө жагсжээ.

85 өрхийн төлөөлөл: “Их өргөө” ХХК эхний нэг жил оршин суугчдад түрээсийн байрны төлбөр өгсөн боловч дараагаас нь өгөхөө больсон. Эхний таван жил хэцүү байдалтай амьдарсан. Ах, дүү, хамаатан садан гээд. .

Өнөөдөр бид нар үл хөдлөх хөрөнгөгүй, тухтай амьдрах байр орон сууцгүй амьдарч байна. Нийслэлээс энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна. “Их Өргөө” ХХК гэрээ цуцлангуут орон сууцны суурь сутгасан болон нэг сэндивичин барилга барьсны төлбөр гэж 2.5 тэрбумыг нэхэмжилсэн. Одоо хүртэл шүүхийн байгууллагаар шийдэгдэхгүй явж байна. Үүнээс болж өөр барилгын компани манай газарт үргэлжлүүлэн орон сууц барих боломжгүй гэсэн.

Оршин суугчдын хувьд дараах шаардлагыг хүргүүлжээ:

  • Чөлөөлсөн газарт үргэлжлүүлэн барилгын ажлыг эхлүүлэх талаар бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  • Бэлэн баригдсан орон сууцанд иргэдийг оруулах
  • Гэрээнд тусгагдсан байрны метр.кв тэнцэхүйц бэлэн мөнгө олгох.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.