АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Мэжор нэртэй герман хоньч буюу немц овчарк үүлдрийн нохой энэ сарын эхэнд хүн рүү дайрч Делаверт сургуулилалт хийсний дараа Цагаан ордонд эргэж ирээд байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн нохой дахин хүн хазжээ.
Тэргүүн хатагтай Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Цагаан ордны эрүүл мэндийн ажилтанг ажилдаа ирж байхад нь Мэжор дайрч, хазсан байна. Байден Цагаан ордонд немц овчарк үүлдрийн хоёр нохойгоо авчирсан бөгөөд Чэмп 13 настай бол Мэжор гурван настай юм. Байден өөрийнхөө нохдыг тун эгдүүтэй хэмээн ихэд хайрладаг байна.
Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Мэжор шинэ орчинд дасаагүй байгаа бөгөөд алхаж байгаа хүмүүс рүү дайрчээ.
Мэжор гуравдугаар сарын 8-нд хүмүүс рүү дайрч хазсан тул Делаверийн Вилмингтон дахь гэрлүү нь буцаагаад байсан юм. Эх сурвалжууд Мэжорыг үсэрч цовхчон, Цагаан ордны ажилтнууд болон аюулгүйн албаны хамгаалагчид руу хуцаж дайрч байсан тухай ярьжээ.
Ерөнхийлөгч ABC телевизийн “Өглөөний мэнд Америк” хөтөлбөрт нохдынхоо талаар огт танихгүй хүмүүсийг хараад өөрийгөө хамгаалах сэдэл төрж, таагүй байгаа хэмээн ярьсан байна. Мөн Цагаан ордонд байгаа хүмүүсийн 85 хувь нь түүнд хайртай бөгөөд нохойноос айж байгаа зарим хүнийг маш сайн ойлгож байгаа гэжээ.
Чэмп Байденыг дэд Ерөнхийлөгч байх хугацаанд Цагаан ордонд хэдийнээ дассан бол Мэжор анх удаа Цагаан ордонд ирж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.