СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Өнгөрсөн 24 цагт шинээр 377 халдвар бүртгэгдэж, 95 хүн эдгэж, эмнэлгээс гарав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

ЭМЯ-ны албаны дарга Ж.Байгалмаа, О.Дашпагма нар өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар хичнээн иргэн өвчилсөн болон эдгэрч, эмнэлгээс гарсан талаарх мэдээллийг өглөө. 

ЭМЯ-ны албаны дарга Ж.Байгалмаа: 

-2021 оны гуравдугаар сарын 31-ний 09 цагийн байдлаар 10 052 хүнээс шинжилгээ авахад 377 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс бүгд дотоодоос халдвар авсан байна. Харин 95 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоог та бүхэнд хүснэгтээр танилцуулъя. 

Өчигдөр 69 болон 85 настай хоёр иргэн Ковидын халдвараар нас барсан. Хөнгөн туссан хүмүүсийг гэрт нь тусгаарлаж байгаа. Одоогоор 1000 орчим хүн гэрээр тусгаарлагдаад байна. Тэдэнд зориулж гарын авлага бэлдсэнээ өнөөдрөөс хүргэж эхлээд байна. 

ЭМЯ-ны албаны дарга О.Дашпагма: 

-Энэ сарын 30-ны байдлаар вакцинд 300 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь 1,9 сая иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсний 15,2 хувь болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.