СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-31

"Марта грийн" ХХК-ийн эзэмшлийн газрын зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Нутгийн буян" хотхоны ногоон байгууламжид "Марта грийн" ХХК 16 давхар орон сууц барихыг оршин суугчид эсэргүүцэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хотын даргын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө болдог. Энэ долоо хоногийн хуралдаанаар жил гаруйн өмнөөс яригдаж, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээж байсан ч  шийдэлгүй өнөөг хүрсэн нэг асуудалд цэг хатгахаар боллоо. Учир нь Хотын дарга Д.Сумъяабазар “...Хан-Уул дүүргийн II хороонд гараад байгаа асуудал бий. Холбогдох аж ахуйн нэгжүүд рүү нь албан бичгийг нь явуулаад тэр хүрээлэн байгаа газруудад ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүдэд цуцлах мэдэгдлийг хүргүүл” гэсэн чиглэлийг ажил хариуцсан дарга нарт өгөв.

2019 оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны нийтийн эзэмшлийн талбайг хашиж, 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж эхэлсэн. Оршин суугчид нь хэд хоног хэвлэлээр заргалдсан. Тус болоогүй. Оршин суугчид уг барилгын ажлыг эсэргүүцэж Хотын төлөвлөлтийн газарт гомдол гаргасан ч Хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналт хоёр бие бие рүүгээ чихсээр барилгын ажлыг хүчээр эхлүүлж байлаа.

Хамгийн гол нь энэ газрыг одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Б.Энх-Амгалангийнх гэх мэдээлэл яригддаг.

Шуурхай хуралдаанаас гарсан шийдлийн дагуу холбогдох алба, газрууд арга хэмжээг авч, Хотын дарга Д.Сумъяабазарын уг газрын эрхийг цуцалсан шийдвэр бүхий захирамж гарах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зөв
4 жилийн өмнө
202.9.40.215

зөв. манай суумка ч мундаг байна шүү

zochin
4 жилийн өмнө
202.21.108.183

Zuv shiidver garsan bn.Heregjih boltugai.Yajch bodson 4baishingiin dund yaj barilga barih vede.Mashin bitgii hel hvn zuruud yvah zaigvi iim orchind amidrah vneheer hetsvv ayul aidastai bla.Ystoi goy nogoon baiguulamj bolgoh heregtei.Mun mashini zogsool davhar shiideh her.tei.

Туяа
4 жилийн өмнө
103.212.118.224

Энэ чинь тэнд л байсан барилга өмчлөх эрхтэй газар баых шүү. Дээр нь обьект байсан газар. Нэхмэлийн шарынхан 3 баышингийнхаа суурин дээр 2 өндөр байр бахиулахгүй яасийн. Сууринаасаа хамаагүй том том 27 айлын оронд 270 айл бариулчаад одоо хүний өмч рүү дайрдаг болоо юу

Зочин
4 жилийн өмнө
122.201.31.237

Harin tm. Amar ym bndoo. Odo tgd ene hunii hohirliig hen baragdulah ym bol. Hamgiin buruu buhni ehlel bol nutgiin buyanshd.

Зочин
4 жилийн өмнө
219.59.73.170

Хотын анхны төлөвлөгчид хэдий намхан байшин барьсан боловч дунд хоорондын зайг маш нарийн баримталж бүтээн босогжээ.Тэр талбайд анхнаасааа байшин барих ямарч боломжгүй

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.56

Баярлаа хотын даргаа

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.56

Баярлалаа ухаалаг шийдвэр гаргажээ

Sharin 4iin zaluu
4 жилийн өмнө
66.181.161.57

hvnii omchrvv ingej dairj bolohgvi ee ugaasaa shar bairnuud baihad huw hinvv owch baisan gazar shdee nutgiin buyn giin hedel balai awgainuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.