СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Польшийн албаны морь, ноход тэтгэвэр авдаг болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Польшийн Дотоод хэргийн яам тус улсын Цагдаагийн газар, Хилийн цэрэг болон Гал түймэртэй тэмцэх албанд үүрэг гүйцэтгэдэг морь, нохдыг төрийн албан хаагчийн албан ёсны статустай болгож, тэтгэвэр олгох шинэ хууль тогтоомжийг боловсруулжээ.

Одоогоор тус улсын албаны морь, нохойнуудыг албанаас нь чөлөөлөх үед төрийн тэтгэмж дуусдаг бөгөөд тэднийг бусдад үрчлүүлдэг байна. Тэрээр "Албаны амьтдын ачаар нэгээс илүү хүний ​​амь аврагдаж, нэгээс илүү аюултай гэмт хэрэгтэн баригдсан" гэж өнгөрөгч хоёрдугаар сард хэлж байжээ.

Албаныхны мэдээлснээр тус улсад жил бүр албаны амьтдын 10 орчим хувь нь тэтгэвэрт гардаг байна.

Тэтгэвэрт гарсан албаны ноход үе мөчний өвчин зэрэг олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг тул тэтгэвэр тэтгэмж нь эдгээр амьтдын их хэмжээний эмнэлгийн зардалд нэмэр болно гэж Варшавын цагдаагийн газрын үнэрч нохойн сургагч Павел Кучнио онцолсон юм. Харин

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.