Чилийн умард нутагт ажиллаж байгаа судлаачид эртний иргэншлийн хүмүүс Андын нуруунаас хэдэн зуун км-ын зайтай байдаг өвөрмөц шувуунуудын амыг том ангайлган, занданшуулдаг байсан тухай мэдээлжээ.
Тоть, тэр дундаа урт сүүлт тотинууд дэлхийн хамгийн хуурай цөл Атакамагаас гаралгүй бөгөөд тус бүс нутгаас занданшуулсан шувууны шарил, өд сөдийг нь олсон тухай Пенсильванийн их сургуулийн мэдээлэлд дурдсан байна. Тэдгээр тоть шувуунуудын ихэнхийг нь үхснийх нь дараа занданшуулсан ба заримынх нь амыг ангайлгаж, хэлийг нь гаргасан байжээ. Мөн заримынх нь далавчийг нисэж буй мэт дэлгэсэн байдалтай олдсон байна.
Чухам яагаад тоть шувуунуудыг ийнхүү занданшуулсан байгааг тайлбарлахад тун бэрх гэж Пенсильванийн их сургуулийн антропологи судлалын дэд профессор Хосе Каприлес хэлжээ. Магадгүй тоть шувуу нь хүний яриаг дуурайх чадвартай учир эртний зан үйл үйлддэг байсан байж болох юм.
Судлаачид 1100-1450-аад оны үед Амазоны ширэнгэн ойгоос Атакама цөлд мянга орчим км замыг туулж, авчирсан шувуунуудын занданшуулсан шарилыг олсон байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.