СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ Мьянмарт үзүүлэх эдийн засгийн дэмжлэгээ зогсооно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мьянмар улсад өнгөрсөн амралтын өдөр аюулгүйн хүчнийхэн төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 140 орчим хүнийг хороосноор, хоёрдугаар сараас хойш нийт 500 гаруй хүний амь насанд халдсан гэж үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 44 хот сууринд ард иргэд тайван замаар жагсаал хийсэн боловч зуу гаруй хүнийг хороосны дотор зургаан насанд хүрээгүй иргэн байжээ.

Төрийн эргэлтээс хойш олон мянган иргэн хөрш Тайланд улс руу дүрвэсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Мьянмарын төрийн эргэлт хийсэн цэрэг армийн удирдагчдыг шүүмжлэн буруутгаж, дарамт үзүүлээд байгаа. Тэгвэл АНУ цэргийн удирдагчдын эсрэг алхам хийж эхэллээ.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Кэтрин Тай даваа гарагт Ерөнхийлөгч Жо Байдены ажлын хэсэг Мьянмар улстай 2013 онд байгуулсан худалдааны гэрээгээр зөвшөөрөгдсөн бүх худалдаа наймааг дэмжих алхмыг түр хугацаанд хязгаарлана гэдгийг мэдэгдсэн байна. .

Мөн Байдены Засгийн газар Мьянмарын төрийн эрхийг гартаа авсан хоёр генерал, армийн дэмжлэгтэй хоёр томоохон эрх мэдэлтний эсрэг хориг тавьсан байна.

Эдийн засгийн хориг арга хэмжээ бол Байдены Засгийн газрын Мьянмарын цэргийн хунтын дэглэмийн эсрэг авч хэрэгжүүлж чадах зүйлсийн ердөө нэг хэсэг гэж шинжээчид тайлбарласан. .

Эх сурвалж: VOX

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.