СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-30

LIVE: Ц.Пүрэвжав: Эрүүл мэндийн манаанд насаараа зүтгэсэн аавынхаа мэргэжлийг өвлөн авч эмч болсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан бүхий л амьдралаа хүн зоны эрүүл мэндийн төлөө зориулсан, хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан , Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатар дүүргийн 16-р хорооны ахмад Ц.Пүрэвжав гуайнд зочиллоо.

Хүний их эмч Ц.Пүрэвжав:

Ингээд 1968 он Анагаахын дээдийг төгсөөд Хөвсгөл аймаг руу томилолтоор очиж ажиллаж байлаа. Тэнд очоод эмэгтэйчүүдийн их эмчээр ажилд орж, тэндэхийн их эмч нарынхаа нөмөр нөөлөг дор ажилласан даа. Би өөрөө эх барих, эмэгтэйчүүдийн эмч учраас өвөл, зунгүй, хөдөө гадаа, шавар шавхайг туучин ажилладаг байлаа. Хөвсгөлийн тайгад машин тэр бүр очиж чадахгүй учраас явган нүцгэн, цүнхтэй эм тариагаа чирээд явдаг байлаа. Тайгад төрж буй эхчүүдийн ихэнх нь хүндрэлтэй, хүүхэд нь буруу байрласан зэрэг олон хүндрэл учирна. Тэр бүхэнд жолоочтойгоо асуудлыг давдаг байсан. Жолооч нар жолоо барихаас гадна бидэндээ их тус нэмэр болно. Нөгөө дуслын шингэнийг энгэртээ тэвэрч бүлээсгэхээс өгсүүлээд элдэв зүйлээс эрээлэхгүй их тусалдаг байсан. 

Би багаасаа үерхэж нөхөрлөсөн нутгийнхаа хүнтэй гэрлэсэн. Бидний дундаас хоёр хүү төрж хөвгүүд маань аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Одоо хүү минь Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаа. Харин ач хүү минь миний мэргэжлийг өвлөж одоо японд эрдмийн зэргээ хамгаалж байгаа. 

Би эх барих эмчээр 13 жил ажиллах хугацаандаа 500 гаруй хүүхдийг эх барьж авсан байх тооцоо байгаа. Хөвсгөлөөс ирснийхээ дараа хоёрдугаар төрөх эмнэлэгт нэг хэсэг ажилласан. Ингээд тэтгэвэртээ сууснаас хойш элдэв гар урлал, оёдол, зүйдэл хийгээд сууж байна даа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрхэмбаяр
3 жилийн өмнө
66.181.161.16

мундаг хүн шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.