Засгийн газраас сайжруулсан түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах шийдвэр ирэх 4 дүгээр 1-ний өдрөөс дуусгавар болж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан түлш борлуулах цэгүүд дээр хомсдол үүсэн, урт оочер дараалал үүсээд байна гэх иргэдийн гомдлын дагуу бид СБД-ийн 17-р хорооноос сурвалжиллаа.
Хэдийгээр сайжруулсан түлшний нийлүүлэлт хэвийн байгаа ч хүрэлцээ бага байгааг борлуулагчид онцолж байгаа юм. Зарим иргэд хэд хэдэн цэг дээр очсон боловч худалдаж авах түлш олдохгүй байгааг ярьсан юм.
Нэгэн иргэн "Гурав дахь борлулах цэгтээ оочерлосон хэдий ч дахиад л сайжруулсан түлшгүй хоцорлоо. Том ачааны машинтай иргэд их хэмжээгээр аваад явж байхад бид нарт ерөөсөө үлдэхгүй байна. Хөнгөлөлттэй үнийн хугацаа дуусаж байна гэж нөөцөлсөн явдал байхгүй. Манайх хоёр гэртэй, ердийн үед сайжруулсан түлш бидний хэрэгцээнд хүрдэггүй. Бусад иргэд ихээр нөөцөлж байгаагаас болоод түлшний хомсдол үүсэж байж магадгүй" хэмээн ярив.
Өөр нэгэн иргэн "Энэ цэг дээр хоёр, гурван өдөр дараалж ирсэн ч сайжруулсан түлш нь дорхноо дуусчихлаа. Оочер дараалалд зогсоод ч олдохгүй байна" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Chenjuud avaad ard irged avch chadahgui bna borluulagch nar ni zahialgatai ogohgui blee
mongolchuud yaj negniige ideh uu gj bodohoo bolioch