СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос Өмнөд Солонгосын удирдагчийг "АНУ-ын өсгөсөн тоть" гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнөөдөр мэдэгдэл хийн, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг "АНУ-ын өсгөсөн тоть" хэмээн нэрлэжээ.

БНАСАУ өнгөрсөн долоо хоногт хоёр удаа баллистик пуужин харван, туршилт хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ явдлыг шүүмжилсэн билээ. Тэгвэл Ким Ё Жон Мүн Жэ Иний хэлсэн "логикгүй, ичгүүргүй" үгс нь АНУ-ын байр суурийг илэрхийлж байгаа хэмээн мэдэгдсэн байна.  

Үүний хариуд Сөүл дэх Үндэсний нэгдлийн яамнаас Ким Ё Жоны мэдэгдэлд "маш их харамсаж байгаагаа" илэрхийлэн, хоёр Солонгос "Ямар ч нөхцөлд ёс зүйн наад захын хэм хэмжээг сахих ёстой" хэмээн тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгост Ким Ё Жон анх "Энхтайвны элч"-ийн дүр төрхтэй байсан бөгөөд 2018 оны эхээр Сөүлд айлчлан, Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг ахынхаа өмнөөс Пхеньянд зочлохыг урьж байсан билээ. Гэвч удалгүй хоёр Солонгосын харилцаа дахин хурцдаж эхэлсэн бөгөөд Ким Ё Жон Өмнөд Солонгосын эсрэг байр суурийг манлайлан, хурц үгээр дүүрэн мэдэгдлүүдийг хийх болсон.

АНУ, Өмнөд Солонгос болон дэлхийн бусад улсууд Умард Солонгосыг баллистик пуужин харван, туршилт хийснийг хурцаар шүүмжилж байгаа билээ. Харин

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.