СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүүгийнхээ амь хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал хойшилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн гэх С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан.

Гэвч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь “Ковид-19” цар тахлын ойрын хавтигч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

Хэргийг сануулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон 16 настай охины цогцос Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон байдаг. Уг хэргийг мөрдөн шалгахад талийгаачийг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг шуудайнд хийж хаясан байсан бөгөөд уг хэргийг үйлдсэн хэрэгт түүний төрсөн ах 18 настай С.Ганболдыг буруутган шүүж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.29

Яаж ч уурласан ах хүн төрсөн дүүгээ алаад мөчлөнө гэж бхгүй хэрэгийн үнэн мөнөн олдоосой хүн хэлмэгдүүлчих вий дээ

иргэн
3 жилийн өмнө
66.181.161.15

Төрсөн дүүгээ хөнөөсөн гэхэд нэг л итгэл төрж өгөх гүй байгаа юм хохирогчиигзаналхиилсэн хүмүүсиин сураг байсан олдсон уу ер ньэзэнгүй хэрэг хүнии хулгай харгис аллагууд монголд хужаа нар ихээр орж ирснээс хойш нэмэгдэж байгааг юу гэж ойлгох вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.