СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-30

Хятад улсад бүтээсэн вакциныг хийлгэсэн иргэдэд БНХАУ-д зорчиход дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Олон Улс "Ковид-19" цар тахлыг дарах үр дүнтэй вакцин гарган авахын тулд идэвхтэй өрсөлдөж байгаа энэ үед БНХАУ дөрвөн ч вакцин бүтээж, тэдний нэг "Синовак" компанийн бүтээсэн "Коронавак" вакциныг хэдийн экспортлоод эхэлсэн. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

“БНХАУ болон гадаад иргэдийн зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээх зорилгоор, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн,.  Үүнд:

1. БНХАУ-ын төрөл бүрийн салбарт үргэлжлүүлэн ажиллах, үйлдвэрлэлээ сэргээх үйл ажиллагаа эрхлэхээр ирэх хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд нь коронавируст халдварын цар тахлын өмнөх шаардлагын дагуу материалаа бүрдүүлнэ.

2. “Нэн яаралтай хүмүүнлэгийн хэрэгцээ” бүхий БНХАУ-д зорчих иргэдийн виз олголтын цар хүрээг зохих хэмжээгээр өргөжүүлнэ.

Хамаарах иргэд нь хятад иргэд, эсхүл байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүлийн гишүүн буюу эхнэр, нөхөр, эцэг, эх, хүү, охин болон бусад хамт амьдардаг ойрын хамаатан /ах, эгч, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ/ байна.

БНХАУ-д зорчих зорилго нь гэр бүл, асран хамгаалах, төрөл саднаа эргэх, оршуулах ёслолд оролцох, эсхүл хүнд өвчтэй хамаатнаа эргэх зэрэг байна.

3. АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт эзэмшигч иргэн нь АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт болон БНХАУ-ын уригч байгууллагын урилгыг үндэслэн бизнес ангиллын виз мэдүүлж болно.

Дээрх гурван төрлийн шаардлагыг хангасан виз мэдүүлэгчид холбогдох материалаа consulatemng@gmail.com и-мэйл хаягт илгээх ба ажилтан урьдчилан хянаж, хариу өгөх тул и-мэйлээр харилцалгүйгээр материалаа шууд илгээж үл болно.

Хятад талын . БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа тусгаарлан ажиглах холбогдох журмыг чандлан сахих шаардлагатай юм.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.47.1

Turishilt hiisen yum bishuu.

Зочин
4 жилийн өмнө
202.170.66.18

хятадын вакцин хамгийн сайн нь гэснэ

Zochin
4 жилийн өмнө
192.82.74.154

Delhiid uursduu virus taraachaad....odoo uursdiinhuu vactin g shahaad ....muuhai deerelhej bgm shu neg bodliin

Монгол хүн
4 жилийн өмнө
202.179.21.244

Зхйлаа өмхий хужаа

Иргэн
4 жилийн өмнө
202.126.90.93

Хятадруу явахгүй бабаа

Hi
4 жилийн өмнө
202.9.46.220

Negent hiilgetsoon zov ch bai buruu ch bai..hehe

Дэгий
4 жилийн өмнө
66.181.161.108

хятад вакцен хийлгэсий дараа шинжилгээ өгөхөд эрег гарахуу сөрөг гарах уу

Зочин
4 жилийн өмнө
192.82.78.91

Яагаад л энэ хятадууд найр тавиад л хилээрээ орвол өргөж тавих нь холгүй юм яриад явчихав энэ авчирч хийсэн вакцинаа сайн шинжилсэн б.гаа худал хуурмаг 9.н шидийн юм гаргаад б.гаа гэсэн шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.