Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсээс Covid-19 илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг өнөөдөр Анаагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-д гардуулан өглөө.
Тус оношлуур нь 90 минутын хугацаанд шинжилгээний хариуг гаргах бөгөөд албан ёсоор нөгөөдрөөс /2021.04.01/ тус PCR оношлуурыг лабораторид ашиглаж эхлэх юм байна.
Оношлуурыг бүтээхэд Боловсрол, шинжлэх, ухааны яамнаас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж.
Хэрэв шаардлагатай техник хэрэгсэл хүртээмжтэй байвал өдөрт 20 мянган сорьцын оношлуур бүтээх боломжтой тухай эрдэмтдийн багийн төлөөлөл хэллээ.
Нэг удаагийн шинжилгээний түүхий эд орсон өртөг 31200 төгрөг. Гэхдээ энэ өртгийг цаашид 7800 төгрөг болгож бууруулах боломжтой.
Шүлснээс Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс (2021.3.30) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр мэдээллээ.
Шүлснээс Covid-19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болсон. Мөн хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм. Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой болохыг тогтоосон. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд болно" хэмээн Д.Нямбаяр мэдэгджээ.
Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар профессор, академич Г.Болдбаатар нар АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бантангийн хутгаж өгөх нь дээ