СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн мафийн гишүүн "YouTube" сувгаасаа болж баригджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Италийн цагдаа нарын долоон жилийн турш эрэн сурвалжилсан мафийн гишүүн Марк Ферен Клод Биарт өөрийн хоол хийх ур чадвараа харуулсан бичлэгүүдийг цахим ертөнц дээр байршуулснаар баригджээ.

53 настай байна. Хэдийгээр тэрээр бичлэгүүд дээрээ нүүрээ нуусан байсан ч биеийнхээ шивээсийг нуугаагүй байжээ. Биарт 2014 оноос хойш цагдаа нараас зугтан, нуугдан амьдарч байсан бөгөөд албаныхан түүнийг Нидерланд руу кокайн наймаалсан хэргээр эрэн сурвалжилж байсан юм.

Италийн "Ндрангета" мафийн бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдэж байгаа  аж. Биарт Доминикан Улсын Бока Чика хотод нуугдан, нам гүмхэн амьдарч байжээ.

Тус бүлэглэлийн гишүүд одоо Итали улсад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хамгийн том мафийн холбогдолтой шүүх хурлын өмнө хариуцлага хүлээх болоод байгаа билээ. Албаныхан удаан хугацааны турш мөрдлөгийн үйл ажиллагаа явуулсны эцэст "Ндрангета" бүлэглэлийн нийт 355 гишүүнийг баривчлаад байгаа юм.

Шүүхийн урьдчилсан сонсголын үеэр бүх шүүгдэгчийн нэрийг уншихад гурван цаг гаруй хугацаа зарцуулсан байна. Тэд хүн амины хэрэг, хар тамхины наймаа, бусдыг сүрдүүлэн мөнгө авах, мөнгө угаах зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.