Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 290108 хүнийг вакцинжуулсан гэж ЭМЯ-наас мэдээллээ. Түүнчлэн Ковид-19 халдвар аваад эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэх боломжтой гэв.
Одоогоор вакцинжуулалт хэвийн байгаа ба 900 мянган тун Синофарм вакцин дөрөвдүгээр сард багтаж ирнэ. Мөн Спутник вакцины нэг сая тун орж ирэхээр болсон юм.
Халдвар аваад эдгэрсэн 4835 хүн байгаагийн 90 гаруй хувьд нь эсрэг биет үүссэн хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа хэллээ.
Манай улсад вакцины давтан тун ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн хийгдэж эхлэх юм. Хатуу хөл хорио тогтоосон ч вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх хүмүүс тухайн үед хийх зохицуулалтын дагуу вакциндаа хамрагдаж, хөл хориотой зэрэгцээд вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.