СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-30

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороон даргаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг дэмжлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Ганболдыг хяналтын дэд хорооны даргад дэвшүүлж, дэмжлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хуулийг ягштал биелүүлэх талаар тодорхой ажлуудыг хийгээрэй гэж түр хорооны даргаас хүсэх байна. Учир нь төрийн байгууллагууд дур дураараа аашилж байна. Нэг жишээ нь, УБЕГ үйл ажиллагаа явуулахад хэрэглэдэг хуулиудаараа алимдуулж Уг нь иргэний мэдээлэл нууцлалтай байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар л зохион байгуулах ёстой. Энэ үүргээ УБЕГ-ын дарга биелүүлэх ёстой. Тиймээс дэд хорооны даргаар томилогдож байгаа Г.Ганболд ишүүн та хуулийг биелүүлж ажиллахаад анхаарч ажиллахыг хүсье. 

Гол нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгөхдөө асуудал үүсгэдэг. Нэрсийн жагсаалтыг зургаар өгдөг. Тур зургийг нь үсгээр таниулах гэж бид их ажил алддаг. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 19,15-д,

"Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал хураалт болохоос өмнө гурав хоногийн өмнө нам эвсэл, хэсгийн хороодод хүргүүлнэ" гэсэн зохицуулалт бий. Энэ бол эрх бүхий этгээдэд нь мэдээллийг өгнө гэсэн зохицуулалт. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.