ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 30-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 14218 шинжилгээ хийгдэж, 481 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4835 (60%) болсон. Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол батлагдаад байна.
Өнөөдрийн байдлаар 1776 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд 11 хүн байна. Ялангуяа халдвар авсан 60-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндэрч байгаа тул дээрх насны иргэд гадуур явахгүй байх, өндөр настай иргэдтэй хамт байдаг гэр бүлийн гишүүд халдвар, хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна.