Nike компани Нью-Йорк хотын Брүклин дүүргийн гудамжны хувцас загварын компани MSCHF-тэй хамтран Сатаны гутал нэртэй шинэ загвараа худалдаанд гаргахаар болжээ. Гэвч 1,018 ам.долларын үнэтэй, сатаны тэмдэг таван хошуутай, “Luke 10:18” гэсэн бичигтэй, Nike Air Max 97 загварын шинэ пүүзийг Nike компани худалдаалахыг зөвшөөрөөгүй байна.
MSCHF брэнд реппер Лил Нас Экстэй хамтран даваа гарагт 666 хосыг худалдаанд гаргасан нь минут хүрэхгүй хугацаанд зарагджээ. Лил Нас Эксийн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт YouTube-д цацсан шинэ уран бүтээл Монтеро дуун дээр уг гутлыг сурталчилдаг байна. Уг гутлын өсгийнд 60 куб см улаан бэх, нэг дусал хүний жинхэнэ цус хольжээ. Урлагийн нэгдлийн гишүүдийн сайн дураараа хандивласан цуснаас гуталнуудад хийсэн байна.
“Luke 10:18” гэсэн бичиг нь Библийн ишлэл бөгөөд уг ишлэлд “тэр тэдэнд сатаныг диваажингаас аянга цахилгаан шиг унахыг харсан гэж хэлжээ” хэмээн дурдсан байдаг ажээ.
Гэвч Nike компани эндүүрэл гарсан гэж үзэн уг гутлыг үйлдвэрлэсэн компанийг шүүхэд өгсөн. Спорт хувцасны шилдэг брэнд Нью-Йоркийн Ийстерн дүүргийн шүүхэд зарга үүсгэжээ. Ингэхдээ Сатаны гутал нэртэй уг пүүзийг үйлдвэрлэх зөвшөөрөл олгоогүй байсан хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс MSCHF компанийг уг гутлыг худалдахыг зогсоож, өөрсдийнх нь гаргасан алдартай загварыг ашиглахгүй байхыг хүсчээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.