Засгийн газраас хэрэгжүүлж 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэс тавантолгой компани өнөөдрөөс хоёр их наядын бонд гаргаж эхэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:
-Түүхэндээ анх удаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3,7 их наядад хүрсэн. Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр зарласан.
Энэ дагуу Эрдэнэс тавантолгой компани анх удаагаа төгрөг, долларын хосолсон хоёр их наядын бонд босгохоор боллоо.
Ингэснээр төмөр зам, цахилгаан станци, сайжруулсан түлш зэрэгт ашигласанаар монгол улсын эдинй засагт томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.
Манай улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30-аад жил, өрийн хэрэгсэл гараад 10-аад жил болж байгаа ч Монголд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд санхүүгийн зах зээлээс зээл хэлбэрээр хөрөнгө босгож байна. Гэхдээ энэ хуульд өөрчөлөлт оруулна. Санхүүгийн зохицуулах хороо бондын, өрийн хэлбэрээр босгож байгаа аж ахуйн нэгжүүдийг илүү дэмжинэ гэж төлөвлөж байна.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал:
-Засгийн газраас баталсан 10 их наядын цогц төлөвлөгөөн дунд дотоодын зах зээлээсээ бонд хэлбэрээр санхүүжилт босгож, уул уурхай болон томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлнэ гэж тусгасан. Харин энэ хүрээнд өнөөдөр Эрдэнэс тавантолгой компани эхний ээлжийн буюу 600 тэрбум хүртэлх төгрөг болон долларын бондоо гаргахад бэлэн болжээ.
Эрдэнэс тавантолгой компанийн дараагийн хөгжлийн үе бол шинэ шатанд гарсан үе байна гэж үзэж байна. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаална. Дараагийн дөрвөн жилд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замаа ашиглалтад оруулснаар нүүрс тээврийн зардлаа бууруулна. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр экспортлох боломжтой болох юм.
Эрдэнэс тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:
-Өнөөдрөөс арилжаа нээгдлээ. Эрдэнэс тавантолгой компани бизнес эрхлэгч, хувьцаа эзэмшгчиддээ олгож байгаа боломж бол “ЭТТ бонд”.
Бондыг таван төрлийн төсөлд санхүүжүүлнэ.
Эхнийх нь усан хангамжийн төсөл. Говийн ногоон байгууламж, усан хангамжийг санхүүжүүлнэ. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн зориулалтаар ихээхэн хэмжээний ус хэрэгтэй учир. Усан хангамжийн төсөл нь 4,4 хувийн өгөөжтэй.
2-рт, Нүүрс баяжуулах үйлдвэр. Өртөг бууруулах, ЭТТ брэндийг бий болгох, эцсийн бүтээгдэхүүн бий болгох, өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх төсөл. Дотоодын өөрийн өгөөж нь 29,4 хувь.
3-рт, Тавантолгой дулааны цахилгаан станци. Экспортын эрчим хүчийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдолтой. Говийн бүсийн үйлдвэрлэлийн эрчим хүчийг бүрэн хангах хүчин чадалтай, 450 мВатт-ын цахилгаан станци. Үүний дотоодын өөрийн өгөөж нь 15,5 хувь.
4-рт, Төмөр замын төсөл. Төмөр замын хоёр төсөл бий. Шинээр гарц нэмэгдүүлэх, өртөг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Энэ хоёр төмөр замын өөрийн өгөөж нь 8,5-9,5 хувь.
5-рт, Компанийн үйл ажиллагааны хэмнэлт бий болгох, өртөг зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олборлолт, өөрийн тоног төхөөрөмжтэй болох, хоёр төмөр замыг холбох хэсэг, төв логистикийн болон нэгдсэн логистикийн төв гэх мэт төслүүд байна. Эдгээр төслүүд монголдоо төдийгүй, бүс нутагтаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.
Нөгөө талаар Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаатай, бондтой, хөрөнгөө өсгөх том боломж. Иймд хөрөнгө оруулагч та бүхэн идэвхтэй оролцоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.