Ковид-19-ийн халдвар тархсан аймгийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт коронавирусийн халдвар тархлаа. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол батлагдсан байна.
Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.