Монгол Улсын Засгийн газар Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 75 хувиар хөнгөлсөн.
Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулж, нэг шуудайг нь 940 төгрөг болгосон.
Дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний үнийн хямдрал зогсож, үндсэн үнээрээ буюу нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалагдана.
Иймд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүд, үйлчлүүлэгчид та бүхэн Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөн, сайжруулсан түлш их хэмжээгээр нөөцөлж, зохиомол хомстол үүсгэлгүй дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.