Монголын үндэсний бөхийн холбоо/ҮБХ/-нд Нийслэлийн прокурорын газраас допингтой холбоотой хэргийг хаасан тухай албан бичгийг хүргүүлжээ.
Уг албан бичигт "мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хохирогч тогтоогдоогүй" гэх үндэслэл заажээ.
Уг нь үндэсний бөхийн аварга, арслан цолтнуудаас эхлээд 30 гаруй бөх допингийн хэрэгт холбогдсон шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч уг асуудал ийн хаагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.