Монголоос эхэлж, БНХАУ-ын нутгаар дамжсан түйрэн Өмнөд Солонгос улсын ихэнх хэсэгт хүрсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. Эрх баригчид нийслэл Сөүл болон улсын ихэнх хэсэгт элсэн тоосонцрын анхааруулга сэрэмжлүүлэг өгчээ.
Даваа гарагийн өглөө 10 цагийн байдлаар Тэгү хотод РМ 10 тоосонцрын хэмжээ нэг метр куб тутамд 1,115 микрограм, Гванжуд 842, Сөүлд 508, Тэжонд 749 микрограммд хүрсэн гэж Хүрээлэн буй орчны агаарын чанарын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. РМ 10 тоосонцор куб метрт 30 микрограмм байвал аюулгүй, 31-80 байвал хэвийн, 150-аас дээш гарвал онц аюултай гэж үздэг байна.
Тиймээс Хүрээлэн буй орчны агаарын чанарын судалгааны үндэсний хүрээлэнгээс салхины чиглэл баруун хойшоо чиглэлтэй байгаа нь түйрэнг Өмнөд Солонгос руу чиглүүлж, ихэнх нутаг дэвсгэр шар тоос, тоосонцорт дарагдаж байна гэжээ. Агаарын чанарын байдал мягмар гарагт улам муудна гэж таамаглаж байна.
Солонгосын цаг уурын төвөөс нийслэл Сөүл хотын зүрх судас, амьсгалын замын өвчтэй болон бага насны хүүхэд, тоос тоосонцорт эмзэг оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна. Мөн Жэжү арлаас бусад томоохон хотод шар тоосонцроос сэрэмжлэхийг уриалжээ.
Эх сурвалж: Yonhap News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шороон тоос яахав басч гайгуй Харин урааны тоосчилтой шуурга дэгдэвэл гамшиг болно Манай улсын тушмэдууд менгенд автайд тэрийг бодохгй. Тиймд Солонгос Япон Хятад улсууд энэ терд шахалт хийх естой Тэгээд харая энэ терийг Ард тумэн энийг бас хусээд байгаам