СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-29

ЭЕРЭГ МЭДЭЭ: Тамхины ишийг кг-ийг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

LiveTV-ийн "ЭЕРЭГ МЭДЭЭ" булангийн ээлжит зочноор хувиараа орчуулгын товчоо ажиллуулдаг М.Гансүх хэмээх залуу уригдлаа. Тэрбээр нийгмийн хариуцлагын хүрээнд 1кг тамхины ишийг 10 000 төгрөгөөр худалдан авч байгаа аж. 

М.Гансүх: 

-Гадуур явахаар тамхины иш маш их байдаг. Уудам газар нутагтай манай орны хувьд энэ жижиг хог нүдэнд бараг тордоггүй боловч, байгальд 3-5 жил болж шингэдэг, орчныг маш ихээр бохирдуулдаг, хамгийн гол нь хотын соёлд сөргөөр нөлөөлж байгаа зүйл л дээ. Иймд хувь хүний нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая төгрөг төсөвлөөд, 1кг тамхины ишийг 10 мянган төгрөгөөр худалдаж авч эхлээд, сар гаруй боллоо. 

Өнгөрсөн хугацаанд энэхүү үйл ажиллагааг маань иргэд ихээр дэмжиж байгаад баяртай байгаа. Машины цонхоороо тамхины иш хаях нь багасаж байна. Тамхины ишээ хогийн цэгт хаяж байна. Энэ бол бага ч гэсэн үр дүн гарч байна гэж харж, баярлаж байгаа. 

-Таны тухай нэлээд боломжийн бизнес эрхэлдэг байх гэсэн яриа сонслоо? 

-Тийм биш ээ. Би нэг орчуулгын товчоо ажиллуулдаг л залуу. Нийгмийн хариуцлагын хүрээнд л энэ бүхнийг хийж байна. Одоо хавар болж, газар дэлхий хуурайшиж байна. Тамхины ишээ ил, задгай хаявал гал түймэр гарах эрсдэлтэй шүү дээ. Иймд энэхүү арга хэмжээ маань бага ч болов тус нэмрээ өгөх болов уу. 

-Цугласан тамхины ишээ шатаадаг уу? 

-Шатааж болохгүй гэсэн. Иймд машины арын хайрцагт багтахаар модон хайрцагт цуглуулаад, хээр аваачиж булж байгаа. 

Холбогдох дугаар: 99006052

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.