СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНЧУ-ын хамгийн баян эрхэм нисдэг тэрэгний ослоор нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНЧУ-ын хамгийн чинээлэг эрхэм, дэлхийн хэмжээний тэрбумтан Петр Келнер нисдэг тэрэгний ослоор нас баржээ. 56 настай тэрбумтан Аляскад осолдсон байна.

Тэрбумтны эзэмшдэг PPF группын мэдээлснээр уг ослоор таван хүн нас баржээ. Албан ёсны мэдэгдэлд “гуравдугаар сарын 27-ны бямба гарагт Аляскийн ууланд болсон нисдэг тэрэгний ослоор PPF группыг үүсгэн байгуулагч, эзэмшигч ноён Петр Келнер нас барсанд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

Келнер нь Чех улсад коммунист дэглэм нурж, ардчилалд шилжих үед бизнесээ эхлүүлэн 17,5 тэрбум ам.долларын эзэнт гүрнийг босгожээ. .

Эх сурвалж: 7 news

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.