Өмнөд Солонгосын Гёнги мужийн Шихын хотод байрлах барилгын гуравдугаар давхраас гурван монгол залуу унаж, нэг нь газар дээрээ нас баран, хоёр нь хүнд гэмтжээ.
Шихын хотын цагдаагийн газрын мэдээлснээр гурван монгол эрэгтэй өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний 00:30 цагийн үед Жонгванг дүүрэг дэх дөрвөн давхар барилгын гурувдугаар давхрын жижиг тагтнаас унасан байна. Ослын улмаас 30 орчим насны "А" нас барсан бөгөөд мөн 30 орчим насны "Б" болон өөр нэгэн эрэгтэй хүнд гэмтэл авчээ.
Гурван залуу уг барилгын гуравдугаар давхарт байрлах уушийн газраар үйлчлүүлж байгаад галын олс суурилуулсан хэсгийн хашлагатай тагт руу тамхи татахаар гарсан аж. Энэхүү жижиг тагт нь 1.5 м урт, 75 см өргөн бөгөөд гурван эрэгтэйн жинг даалгүй нурж унасан гэж цагдаа нар таамаглаж байгаа юм.
Түүнчлэн хохирогчдын үйлчлүүлж байсан уушийн газар нь цар тахлын үеийн хязгаарлалтыг зөрчин, 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Албаныхан ослын талаар нарийвчлан шалгаж байгаа бөгөөд тус уушийн газарт Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу торгууль ногдуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: news1.kr, newsis.com, chosun.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уушийн газар үйлчлуулж байсан гээд байх юм бааранд архидаж байсан л байна шүү дээ
Arhidaj baisan baina uu yasan bna nohtsol baidaliig zaaval harluulj harah yamar hereg baina. Hajuud n baigaagui baij.
чанаргүй барилгаас болж хохирчээ хайран залуус
Mongol guanz