СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-29

LIVE: Барилгын зарим материалын үнэ жилийн өмнөхөөс 20-50 хувиар өсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

"Цайз" барилгын материалын захад барилгын зарим материалын үнэ жилийн өмнөхөөс 20-50 хувиар өссөн байна.

Тус худалдааны төвийн борлуулагч нарын зүгээс өнгөрсөн оны сүүлчээр барилгын материалын үнэ нэмэгдсэн.

Тухайлбал, өнгөрсөн онд зургаан метрийн урттай палк 70 мянган төгрөг байсан бол энэ жил 100 мянган төгрөг болжээ. Дөрвөн метрийн палк 65-70 мянган төгрөгөөр зарагдаж байлаа.

Нимгэн банз өмнө нь 2500-3000 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрийн байдлаар 5000 төгрөг болжээ. Нийлүүлж байгаа компаниуд нь үнээ нэмж оруулж ирж байгаа учраас үнэ нэмэгдэхээс өөр арга байхгүй гэсэн юм.

Арматурын үнэ өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр өдөр болгон нэмэгдэж, . Урьд нь нэг тонн арматур 1 сая 700 мянган төгрөг байжээ. Харин цементийн үнэ тогтвортой байгааг худалдаачид дурдсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.