Эвер Гивен усан онгоц хүчтэй салхин шуурганы улмаас удирдлагаа алдан хөндөлдөж, Египет дэх Суэцийн сувгийг бараг долоо хоногийн турш хаасан. Чингэлэг ачигч аварга том усан онгоц өнгөрсөн мягмар гарагаас хойш гацаад байсан бол өнөөдөр өглөө хөлөг онгоцыг хөдөлгөж, сувгийг чөлөөлсөн талаар мэдээллээ.
Сувгийг чөлөөлснөөр долоо хоногийн турш гацаад байсан далайн тээвэр эргэн нээгдэж, ачаа бараа хүрэх замдаа дахин гарч байна. 20,000 чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай 200,000 тн жинтэй Эвер Гивен усан онгоц дэлхийн хамгийн завгүй усан гарцыг хааснаар хоногт 9,6 тэрбум ам.долларын ачаа тээвэр түгжигдээд байсан юм.
Эх суралж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.