СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Nongshim" брэндийн үүсгэн байгуулагч 91 насандаа таалал төгсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын "Бэлэн гоймонгийн хаан" гэгддэг "Nongshim" брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн Захирал Шин Чүн Ху өнгөрөгч бямба гарагт таалал төгссөн болохыг компанийн зүгээс мэдээлжээ. Тэрээр 91 настай байсан юм.

Шин Чүн Ху архаг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд бямба гарагийн шөнийн 03:38 цагт таалал төгсжээ. Оршуулах ёслолыг ирэх мягмар гарагт хийхээр болсныг компанийн мэдэгдэлд дурдсан байна.

1930 онд төрсөн Шин "Nongshim" брэндийг 1965 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийг БНСУ-ын хамгийн том бэлэн гоймон болон зууш үйлдвэрлэгч болгох ажлыг амжилттай удирдсан билээ.

Шин Чүн Хугийн удирдлага дор "Nongshim" дотооддоо төдийгүй дэлхийд танигдсан брэнд болж чадсан. Компанийн тэргүүлэх бүтээгдэхүүнүүдийн дунд "Shin Ramyun", "Chapaghetti", "Neoguri" зэрэг төрөл бүрийн бэлэн гоймонгууд багтана. Мөн билээ.

Тус компанийг одоо Шин Чүн Хугийн хүү, одоогийн Дэд Захирал Шин Донг Вон удирдах аж.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.