Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Д.Чанцалмаа таван сайхан хүүхэд төрүүлсэн ч бусдын буруутай үйл ажиллагаа, санамсаргүй байдлаар дөрвөн хүүхдээ алдаад амьдрах итгэлгүй болжээ. Одоо хамгийн бага охиноо босгож авах гэж ард түмнээсээ тусламж, хандив хүсэж байна.
Охин Э.Нандин-Эрдэнэ нь 2017 он авто ослын улмаас нуруу, нугасны хүнд бэртэл авчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд охиноо босгохоор сайн гэсэн эмнэлэг, эмч болгонд ханддаг ч арга мухардаад байгаа аж. Охины биеийн байдал хүндэрч, сүүлдээ унаж татдаг болжээ. Эмч нарын зүгээс эдгэх найдвар байгаа ч Монголд эмчлэх боломжгүй гэсэн тул БНСУ-ын эмнэлэгт хандахад нааштай хариу хэлсэн байна. Ингээд охиноо авч БНСУ руу явж, эмчилгээнд орох хүсэлтэй байгаа ч эмчилгээний зардал бүрдүүлэхээр телевиз, албан байгууллага, иргэдэд хандаж байгаа ч эмнэлгийн төлбөрийн мөнгө бүрдэж чадахгүй байгааг Д.Чанлцалмаа дурдсан юм.
Охины биеийн байдал хүндрэх тусам “Ээжээ намайг алаад өгөөч” хэмээн ээжээ гуйдаг гэв. “Би төрсөн охиноо ямар нэгэн байдлаар авармаар байна. Охин маань, би өөрөө ч сөхөрч байна” хэмээн Д.Чанцалмаа уйлан ярьсан юм.
Охин Э.Нандин-Эрдэнэд туслахыг хүсвэл хаан банк 5057612911 данс руу сэтгэлийн хандив өргөөрэй Утас: 98970087
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ymarch hetsvv horwoow dee vnexeer orowdoltei ymaa ooriin erhgvi nulimas urslaa tuslaarai saihan setgeltei hvmvvs mini