СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-29

LIVE: Б.Мөнхдөл: Паркийн газар дээр орон сууц, үйлчилгээний төв барихаар зэхэж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Иргэд "Паркаа аваръя" хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөлтэй ярилцлаа. 

СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөл: 

-Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашаанд эксковатор ажиллаад байна гэсэн мэдээллийг цахимаас авсан. Ингээд улсын бүртгэлийн сайт руу орж сонирхлоо л доо.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан болохыг мэдэж авсан. 

Гэтэл энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл 2075 он хүртэл 60 жилээр эзэмших эрхийг нь сунгасан. Ингээд асуудлыг сөхөн гаргаж ирэхэд, нэг иргэнээс архитекторын зураг ирсэн. Одоо байгаа Шангри-Лагийн урд болон баруун хэсэгт орон сууц, үйлчилгээний төв төлөвлөсөн байна. Энэ бол ноцтой асуудал. 

Энэ бол газрын наймаа, хүүхдийн ногоон байгууламжийг хэрхэн хулгайлдаг болохыг харуулсан тод жишээ. Анх 35 га газар байсан. Одоо 31,5 га газар үлдээд байгаа. Газар хамгийн үнэтэй Нью-Йорк хотын төвд "Централ парк" гэж байдаг шиг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ амралт, зугаалга, ногоон бүс хэвээр нь хадгалахын төлөө бид тэмцэж байна. 

Б.Мөнхдөлтэй зэрэгцээд "Урлан трейд" ХХК-ийн ерөнхий захирал, генерал Д.Эрдэнэбат өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ. Учир нь тэрбээр 1995 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 100 хувь хувьчилж авсан ч удалгүй Нийслэлд буцаан өгч байжээ. 

"Урлан трейд" ХХК-ийн ерөнхий захирал Д.Эрдэнэбат: 

-"Мон-Уран" ХХК-ийн эзэмшиж буй газар дээр баншны кафе, Шангри-Ла зочид буудалд байгаа газар дээр Хүүхдийн усан парк төлөвлөөд байсан юм. Гэтэл энэ бүхний оронд зочид буудал, баар, ресторан нээчихлээ. 

Манайхаас өөр оронд бол энд хүүхдэд зориулсан цогцолбор бариад, ашгийн бус ажиллах ёстой. Энэ бол улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Одоо байгаа байгууламжуудыг нь татан буулгаад, газартай нь тэгшлэх ёстой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.