СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Индонезийн газрын тосны үйлдвэр шатжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Индонезийн хамгийн том газрын тосны үйлдвэрүүдийн нэгт гал гарчээ. Өргөн хүрээг хамарсан гал түймрийг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна.

Орон нутгийн цагаар ням гарагаас даваа гарагт шилжих шөнө 00:45 минутад Пертамина төрийн мэдлийн газрын тосны фирмийн Балонган үйлдвэр шатаж эхэлжээ. Галын шалтгаан тодорхойгүй байна.

Ойр орчимд оршин суудаг мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. .

Өнөөдөр өглөөний байдлаар гал бүрэн унтраагүй, үйлдвэрээс утаа гарсаар байжээ. Ойролцоо байсан гэрчийн яриагаар эхлээд түлш шатахууны үнэр ханхийсэн бөгөөд аянга цахиж байгаа мэт чанга дуу сонсогджээ. Тиймээс ширүүн борооны үед аянга цахиснаас гал ассан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Газрын тос илүү их алдагдахаас сэргийлж үйлдвэрийг хаагаад байна. Балонган газрын тосны үйлдвэр нь 1990-ээд оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэл Жакартагаас зүүн тийш 200 км-т 340 га талбайг эзэлж, хоногт 125,000 баррель түлш боловсруулдаг ажээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.