Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.03.28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон.
2021.03.28-ны өдрийн 09.00 цагийн орчимд Төв аймаг Баян-Өнжүүл сум 1-р баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас 7 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон байдаг. Иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.